Израиль Газын зурваст агаарын зохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-01 11:10:42
Yesukheitumur Tumurbaatar

ГАЗЫН ЗУРВАС. /Anadolu/. Израилийн Агаарын цэргийн хүчин /АЦХ/ пүрэв гарагт Газын зурвасын өмнөд хэсэгт агаарын цохилт өгчээ. 


Агаарын цохилтыг Газын зурвасын Хан-Юнис хотын баруун хэсэгт байрладаг “Хамас” бүлэглэлийн салбар “Изз ад-Дин аль-Кассам” бүлэглэлд өгсөн байна.


Энэхүү агаарын цохилтын үеэр хүн амиа алдсан тухай мэдээлэл гараагүй гэж эх сурвалжууд мэдээлэв. Мөн Палестины Эрүүл мэндийн яамнаас энэ тухай ямар нэг албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа аж.


Палестины босогчид гэртээ харихыг шаардан эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж байгаатай холбоотойгоор Израиль болон Газын зурвасын хилийн бүст нөхцөл байдал улам бүр хурцадсаар байна. 

Холбоотой мэдээ