“Crew Dragon” хөлгийг хөөргөж буй бичлэгийг үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-03-03 12:50:42

ВАШИНГТОН. /AP/. “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск “Crew Dragon” сансрын хөлгийг хөөргөж байгаа болон уг хөлгийн бүхээг доторхыг харуулсан бичлэгийг “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Сансрын хөлгийг орон нутгийн цагаар 02 цаг 49 минутад АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас “Falcon-9” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. “Crew Dragon” гуравдугаар сарын 3-нд Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 03 цаг 30 минутад Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбогдох ёстой байна. Уг хөлгөөр 200 кг ачаа хүргэж байгаа аж.


АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2011 онд “Space Shuttle” хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссаны дараа сансрын жолоодлогот хөлгөө хөөргөхөө зогсоосон байна. Үүнээс хойш ОУСС-ын сансрын нисгэгчдэд ОХУ-ын “Союз” хөлгөөр ачаа хүргэж байгаа юм. NASA болон Роскосмосын хооронд байгуулсан гэрээ 2019 оны эцэст дуусна. 

Холбоотой мэдээ