“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багшаар 658 хүнийг бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-06 12:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багшаар бэлтгэлээ.


Сургагч багш нар нь өөрийн байгууллагын багш нараар дамжуулан хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэг олгож эхлээд байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар цэцэрлэгийн багш нарт зориулж “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан 3500 ширхэгийг хэвлүүлжээ. 


Холбоотой мэдээ