Улсын хил орчмын нутаг дэвсгэрт судалгааны ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Хилийн цэргийн 0245-р анги, аймгийн БОАЖГ, УНАСУТХГ-ын хамтарсан баг Хилийн 0245-р ангийн хариуцаж буй хилийн зурваст очиж ажиллалаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөлтэй хамтран Бөхмөрөн, Сагил сумын нутаг дэвсгэрт хамаарах Цагаан шувуут уулын дагуух улсын хилийн зурвас болон хил орчмын нутаг дэвсгэр Цагаан гол, Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газарт урьдчилсан хээрийн судалгаа хийхээр болжээ.
Энэ хүрээнд хяналт-мониторингийн тогтолцоог сайжруулах, хамтын
ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэрт хяналтын
камер суурилуулах газруудыг сонгох, хилийн застав, харуулуудын хил орчмын
биологийн олон янз байдлын хамгаалалт, ажиглалт мониторингийн замналд ажиглалт,
хяналт шалгалт хийхээр болсон байна. Ингэснээр хилийн зурвас болон хил орчмын
нутаг дэвсгэр дэх амьтдын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, хил дамнан гүйдэллэж
буй зурвас, коридор нутгуудыг тодруулахаас гадна хил дамнасан малын
хулгайтай тэмцэх юм байна.