Нисэх буудлын хамт олон хөгжлийн цагаараа ном уншиж, хэлэлцүүлэг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-06 20:24:27

Увс /МОНЦАМЭ/. “Дэглий цагаан” нисэх буудлын хамт олон "Уншъя, ярилцъя, хөгжье" уриан дор байгууллагын хамт олны хөгжлийн цагаараа уншсан номоо танилцуулж, хэлэлцүүлэг хийж хэвшихээр болсон байна. Анхны ном нь "Power of Habits" буюу "Дадал зуршлын хүч" гэх ном аж.

Нисэх буудлын дарга Л.Энхтуяа энэ номын талаар мэдээлэл хүргэсний дараагаар хамт олноороо хэлэлцүүлэг хийж, багаар ажиллан өөрсдийн дадал зуршлын жишээн дээр ажиллажээ. Мөн дадал хэвшлийг бий болгоход итгэл үнэмшил ямар чухал байдаг, хамт олон, бүлэг хүмүүс шинэ дадлыг хэрхэн бий болгодог талаар ярилцсан байна.

Холбоотой мэдээ