Сэлэнгийн бүсгүйчүүдийн тухай сонирхолтой тоон мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-07 16:41:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн мэдээгээр 2018 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн нийт 108 мянган хүн амын 43.9 хувь буюу 53.9 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

Эдгээр бүсгүйчүүдийн 35 хувь нь аймгийн төв, тосгонд, 65 хувь нь сумын төв, хөдөөд амьдардаг байна. Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26 бөгөөд дунжаар 78 насалдаг ажээ. Дээрх нийт тооны 14.6 хувь нь 0-14 насны өсвөрийн багачууд, 56.9 хувь нь 15-54 насныхан буюу хөдөлмөрийн насныхан байдаг гэнэ. Мөн эдгээрийн 28.5 хувь нь 55-аас дээш насны тэтгэвэрийн хүмүүс бөгөөд 7.2 хувь нь өрх толгойлон амьдарч, үр хүүхдээ хүний зэрэгт хүргэж яваа хөдөлмөрч бүсгүйчүүл байдаг байна.  

Холбоотой мэдээ