“Queen” хамтлагийн анхны басс гитарчин нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМОСКВА. /Аиф/. Их Британийн домогт "Queen" хамтлагийн анхны басс гитарчин Майк Гроуз таалал төгссөн тухай тус хамтлагийн бөмбөрчин Рожер Тейлор мэдэгдсэн байна.
“Эртний анд Майк Гроузынхаа гитар
тоглож байхыг анх дунд сургуульд байхдаа “The
Individuals” гэдэг хамтлагт
байхад нь сонсож байлаа. Түүний тоглож байгаа нь үргэлж догь сонсогддог байсан.
Амгалан нойрсдоо” хэмээн Тейлор “Фэйсбүүк” хуудастаа тэмдэглэжээ.
Майк Гроуз нь "Queen" хамтлагт 1970 онд нэгдэж байсан бөгөөд тэрбээр тус хамтлагт хэдхэн сар тоглож байжээ. Хожим нь тэрбээр хөгжмийн замналаа орхиж, жижиг бизнес эрхлэх болжээ.