Он гарсаар гал түймрийн улмаас 13 хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-07 16:42:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд 1011 удаагийн ахуйн гал түймэр гарч, 13 хүний амь нас хохирсон байна. Тэдний дөрөв нь хүүхэд байгааг ОБЕГ мэдээлэв.  


Гал түймэр гарах шалтгаан нь айл, өрхийн ашигладаг пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, цогтой үнс нурмаа ил задгай асгах, цахилгааны утасны буруу хэрэглээ зэрэг иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдсэн байна.


Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн гэмтлийг засах, цахилгааны утас, залгуур, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, үнс нурам, цогтой хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ