“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-11 10:24:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдагсдыг өнөөдөр бүртгэж дуусна.

Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм. Хэрэгжиж эхлээд зургаан жил болж буй уг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж байгаа билээ.

Хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг. Шаардлага хангасан оюутан залуус 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамрагдаж, цэргийн алба хаадаг байна. Одоогоор “Оюутан цэрэг“ хөтөлбөрт 5000 гаруй оюутан хамрагдаад байгааг албаныхан хэллээ.


Холбоотой мэдээ