Монгол бичгийн дугуйлан амжилттай хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-11 16:39:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Монгол бичгийн клуб нь 5 дахь жилдээ монгол бичгийн боловсрол олгох сургалтыг явуулж байна. Иргэдийн монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бичгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү сургалтад хамрах хүний тоо жил бүр өсч байгаа аж.

Насанд хүрэгчдэд зориулсан монгол бичгийн боловсрол олгох анхан шатны сургалт 30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах сургалт 30 цаг, монгол бичгийн гүнзгийрүүлсэн шатны сургалт 30 цаг үргэлжлэх бөгөөд энэхүү сургалтад одоогоор 10 гаруй хүн хамарч байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан монгол бичгийн хоцрогдол арилгах сургалт 30 цаг, монгол бичгээр алдаагүй цэвэр бичих, унших сургалт 30 цаг, монгол бичгийн түвшин ахиулах сургалт 30 цаг хичээллэх бөгөөд үүнд 20-иод хүүхэд суралцаж байна. Сургалтыг монгол хэл уран зохиолын заах аргач багш Д.Баярхүү удирдан явуулж байна.

Холбоотой мэдээ