Тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Увс аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилчин, алба хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээнийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан
нээж, оролцогч бие бүрэлдэхүүн, баг тамирчдад амжилт хүслээ. Тус
тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг
бүхий 10 байгууллагын 400 гаруй тамирчин оролцон гар бөмбөг, олс таталт, шатар,
биллярьд,
сагсан
бөмбөг, ширээний
теннис, 100 буудалт даам, пауэрлифтинг, гардан
тулаан, дардас,
үндэсний
бөх, буудлага,
марш
тактик зэрэг спортын төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ
тодруулна. Тэмцээн энэ долоо хоногийн турш
үргэлжлэх бөгөөд ирэх даваа гарагт болох Монгол цэргийн өдрийн нэгдсэн үйл ажиллагаан дээр шилдгүүдийн шагналыг гардуулан өгнө.