Хятадын эрдэмтдийн “хиймэл нар” бүтээх ажил дуусаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-03-12 14:08:21

БЭЭЖИН. /RIA Novosti/. Халуун цөмийн синтезийн туршилт явуулах “EAST” хэмээх реактор бүтээх ажил энэ онд дуусна гэж Хятадын Үндэсний цөмийн корпорацын тэргүүн Дуань Суру мэдэгдснийг “Science Alert” цахим хуудас мэдээлжээ.


“Хиймэл нар” гэж нэрлэсэн уг төхөөрөмжөөр нарны аймгийн оддын цөм дэх цөмийн синтезтэй адил урвалыг үүсгэх аж. Ингэснээр физикчид хязгааргүй эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж найдаж байна.


Шинэ төхөөрөмжөөр ионуудыг нарны ионуудаас ойролцоогоор долоо дахин халуун буюу Цельсийн 100 сая хүртэл градусын температурт халаах боломжтой гэнэ.


Плазмын электронуудыг Цельсийн 100 сая хүртэл градуст, харин ионуудыг 50 сая хүртэл градуст халааж чадсан тухайгаа Хятадын эрдэмтэд өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлжээ.


Холбоотой мэдээ