Матад сумын 40 бог мал, өвөлжөө, саравч, "Хээрийн түймэр"-т өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 13:31:56

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лагийн хоолой гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 17-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу ОБ-ын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, Хилийн цэргийн дугаар ангийн отрядуудаас 36 алба хаагч гарч нийт 108 хүн ажиллан 18-ны 06 цагийн үед түймрийг цурманд оруулсан байна. Хээрийн түймэрт Матад сумын Эрдэнбадрах багийн малчин Д-гийн хоёр гэр, 40 бог мал, өвөлжөө, саравч өртөж шатсан байв. Харин хүний амь эрсдээгүй байна.

 Д.Өлзий

Холбоотой мэдээ