Авто машины захыг ирэх сарын 1-нд бүрэн нүүлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 16:12:10

Нийслэлд авто машины захын худалдаа эрхчлэгчдийг “22-ын товчоо”-ны ойр байгуулсэн шинэ захад нүүлгэх ажлыг үргэлжлүүлэн ирэх сарын 1-ний дотор машины захыг бүрэн шилжүүлнэ.

Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцсэн тохиолдолд газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа юм. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрсөн 10 дугаар сард ашиглалтад орсон. Өнөөдөр 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авчихаад байна. Одоо Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байна. Уг ажлыг энэ хавар эхлэхээр төлөвлөсөн бөгөөд 4 талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа оржээ.

Тус хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажилд Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Улмаар ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ