Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-16 11:53:17

ВАШИНГТОН. /NHK/. Цөмийн зэвсгээс ангижрах талаарх хэлэлцээг үргэлжлүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гарагт БНАСАУ-д уриалсан байна.


Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ түр зогсоох шийдвэрийг БНАСАУ-ын удирдагчид хэлэлцэж байна” гэж  тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хи баасан гарагт мэдэгдсэний дараа М.Помпео дээрх мэдэгдлийг хийжээ.


“Манай улс АНУ-ын шаардлагад ямар нэг байдлаар буулт хийхгүй” гэж Чой Сон Хи онцолсон юм.


“Хоёр талын хэлэлцээ цаашид үргэлжилнэ хэмээн найдаж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн” гэж М.Помпео хэлжээ.

Холбоотой мэдээ