Туркийн дэд Ерөнхийлөгч Шинэ Зеландад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-18 13:45:35
Yesukheitumur Tumurbaatar

ВЕЛЛИНГТОН. /Anadolu/. Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай Шинэ Зеландад айлчлах үеэрээ "террорист халдлагатай тэмцэхэд нэгдсэн байр суурьтай байх"-ыг уриалсан байна. Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэгт этгээд халдсаны улмаас 50 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон билээ.


Дэд Ерөнхийлөгч Фуат Октай болон Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тэргүүтэй Туркийн төлөөлөгчдийг Шинэ Зеландад суугаа Туркийн Элчин сайд Ахмет Эргин угтан авчээ. Төлөөлөгчид даваа гарагт халдлага болсон сүмд очихоор төлөвлөсөн байна. 


Тэд Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы гүн эмгэнэл илэрхийлснийг уламжилсны зэрэгцээ терроризмын эсрэг тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.


Хэвлэлийн бага хурлын үеэр Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Туркийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, “лалын шашинтнууд хүн амынх нь олонх болсон Турк улсын өндөр дээд албан тушаалтнууд манай улсад айлчилж байгаа нь лалын шашинтнуудыг дэмжиж буйн илэрхийлэл болж байна” гэж мэдэгджээ.  

Холбоотой мэдээ