“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-17 21:12:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулахын тулд Цагдаагийн Ерөнхий газар, ”JCI”  Монгол ТББ хамтран “Ойлголцох нэг хором” аяны “Нэг хором уураа тэвчье” хөдөлгөөнийг улс орон даяар зохион байгуулж байна. 

Үүний хүрээнд Орхон аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар ”JCI” Орхон  ТББ хамтран “Зөв жолооч” төслийг эхлүүллээ. Төслийн нээлтийг А.Амарын талбайд зохион байгуулж жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо эерэг хандлагатай “Зөв жолооч" байя гэсэн уриалгыг дэвшүүллээ.

“Зөв жолооч” төслийн хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажээ.  

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр, сүүлийн таван жилд хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нийт хэргийн 25-30 хувийг эзэлж байна.  Энэ нь залуус уур бухимдлаа нэг хором тэвчиж чадаагүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэггүй бөгөөд ердөө уур, бухимдлаа барьж чадаагүйтэй холбоотой байдаг аж. Иймд өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд “Нэг хором тэвчих” хэрэгтэй гэж дээрх аян, төслийг эхлүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ