Ногоон байгууламжид халдсан этгээдүүдийг торгов

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:27:35

Саяхны өдрүүдэд Чойбалсан хотын 6-р багийн нутаг дэвсгэр “Улаан  дэлгүүр”-ийн орчимд байрлах улиас модыг гэгээ тасарсан үед тайрч байх үеийн зургийг нэгэн иргэн сошиалд байршуулсан нь багагүй шүүмжлэлд үлдсэн. 

Энэ асуудлын мөрөөр холбогдох албаныхан шалгаж буруутай үйл ажиллагаа явуулсан “Эгэл Альфа” ХХК-ийг 500,000 мянган төгрөгөөр торгожээ. Энэ Сму-гийн хашаанд ардчиллаас өмнө Оросууд амьдардаг байсан учир олон модтой орчин юм. Албан байгууллагууд гаднах талбайгаа өргөжүүлэх, машин тэрэг саадгүй явах бололцоо гаргахын тулд ингэж мод тайрах тохиолдол гаргадаг. 

Ингэхдээ холбогдох газруудаас нь зөвшөөрөл авч учир байдлаа ойлгуулалгүй дур мэдэн мод тайрах нь хууль зөрчсөн үйлдэл болдгийг анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ