Тэс суманд цэргийн албанд 9 хүүхдээ мордуулсан айл нэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-18 14:42:05

Увс /МОНЦАМЭ/. Тэс суманд иргэний үүргээ биелүүлэн цэргийн албанд өөрийн төрүүлж өсгөсөн есөн хүүхдээ явуулсан айл нэг, найман хүүхдээ явуулсан айл гурав, долоон хүүхдээ явуулсан айл дөрөв, зургаан хүүхдээ явуулсан айл 17, таван хүүхдээ явуулсан айл 40 байна.

Энэ тоо бүрэн биш бөгөөд тус сумаас өөр аймаг, хот руу шилжин явсан, мөн бурхны оронд одсон хүмүүс багтаагүй байна. Гэхдээ Улаанбаатар хотод Тэс сумын харъяат, 9 залуугаа цэргийн албанд мордуулсан Д.Цэвээн, Х.Магсар нарын гэр бүл үр хүүхэд, ач зээгээ тойруулан энх тунх, сайн сайхан амьдарч байгаа аж.  

Үр хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай хүн болгон өсгөн хүмүүжүүлж, эр цэргийн албыг нэр төртэй хаалган, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн мөн хугацаат цэргийн алба хааж буй байлдагч нартаа хандаж тус сумын ЗДТГ-аас Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Холбоотой мэдээ