Газартай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Газрын шинэтгэлийн үндэсний хорооны орлогч А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаад буцлаа. Тус ажлын хэсэг геодези, зураг зүй, газрын суурь судалгаа, мониторинг, газар зохион байгуулалт, хот байгуулалт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт гүйцэтгэж болон 2019 онд хийх ажлуудтай танилцлаа.
Тэгэхдээ эдгээр ажлууд нь газрын тухай мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм
дүрэм, журмын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж үзсэн байна. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулалтын газар болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн арга зүйгээр хангахад тулгамдаж буй асуудлаар аймаг орон
нутгийн удирдлага болон холбогдох
албаны хүмүүстэй
уулзан санал бодлоо солилцжээ.