Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-03-18 17:04:01

БЭЭЖИН. /TASS/. 2018 онд БНХАУ-ын интернэт-зар сурталчилгааны салбар 371.7 тэрбум юань буюу 55.5 тэрбум орчим ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 25.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай тус улсын Сүлжээний мэдээллийн төвийн /CNNIC/ тайлан мэдээнд дурджээ.


Тайлан мэдээнээс үзвэл, интернэт-зар сурталчилгааны салбарын орлогын 70 хувийг гар утасны төхөөрөмжийн зар сурталчилгаа бүрдүүлсэн байна. Цаашид энэ орлого өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн интернэтэд байрлуулсан дүрс бичлэгийн зар сурталчилгааны орлого ихээхэн өссөн боловч ийм зар сурталчилгаа байрлуулах өртөг 2018 оны эцэст буурсан үзүүлэлттэй гарчээ.


Интернэт-зар сурталчилгааны орлого ийнхүү өссөнд нийгмийн сүлжээнүүдэд байрлуулсан зар сурталчилгааны орлого нөлөөлсөн байна. 


CNNIC-ийн мэдээллээр, 2018 оны эцсээр Хятадад интернэт хэрэглэгчдийн нийт тоо 829 саяд хүрсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 7.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Холбоотой мэдээ