“Аз жаргалтай аав, ээж нар”-ыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-20 13:22:43

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед залуу хосуудын эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл дутмаг, эцэг эх болоход өөрийгөө бэлдээгүй зэргээс болж жирэмсний төрөх үеийн хүндрэл, хожуу үеийн хордлого, дутуу төрөлт, жирэмсэн үеийн бэлгийн замын халдвар, жирэмсэн үеийн таргалалт, том ураг тээх гэх мэт хүндрэлүүд манай аймагт цөөнгүй тохиолдож байна. Иймээс гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж эхчүүдийг эрүүл, тайван орчинд төрүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас “Аз жаргалтай аав, ээж нар” сургалтыг энэ сарын 19-нд зохион явууллаа.

Уг сургалтад Улаангом сумын “Бат-Үржихүй өрхийн эрүүл мэндийн төвийн харьяалалд байдаг залуу гэр бүл, шинэхэн аав ээж нар оролцжээ. Тус сургалтыг Жайка олон улсын байгууллагын шугамаар суралцаж ирсэн их эмч, эх баригч, мэргэжилтэн нар хамтран явуулсан байна.

Дараагийн сургалт энэ сарын 22-нд аймгийн ЭМГ-ын хурлын танхимд болох бөгөөд Мөнхбишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн харъяалалд байдаг иргэд хамрах аж.

Холбоотой мэдээ