Гамшгаас хамгаалах сургалтад 400 гаруй ажилтан алба хаагчийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-21 15:36:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн Хороо, Онцгой байдлын газар, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбар хамтран гамшгаас хамгаалах сургалтыг гуравдугаар сарын 20-ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа. 

Сургалтад  тус аймгийн ЗДТГ, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, МСҮТ, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлгийн нийт 400 гаруй ажилтан алба хаагчийг хамруулжээ. Оролцогчдод сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна дадлага сургуулилалт хийлгэн, гарын авлага тараажээ.

Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр төлөвлөгөө, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ