“Гэрэлтүүлэг” нэртэй хэсэгчилсэн шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-21 21:33:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгаас “Гэрэлтүүлэг” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд Монгол улсын стандарт МNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан байх учиртай. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу байгаа эсэхэд хяналт шалгалт явуулсан байна. Үүнд тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл бохирдсон, нэмэгдэл лед гэрлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх зэрэг зөрчлүүдийг илрүүлэн зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Өөрийн болон бусдын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг стандартын дагуу хэрэглэх шаардлагатай байгааг Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ