Дөрвөн суманд галзуу өвчин гарчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-03-21 21:38:36

Увс /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар Зүүнхангай, Өндөрхангай, Давст, Түргэн суманд галзуу өвчин гараад байна. Зүүнхангай суманд бүр хоёр тохиолдол бүртгэгджээ.

Эхнийх нь хоёр хот айлын долоон хүн байгаа өвөлжөөнд галзуу үнэг орж ирснийг нохой нь барьсан байна. Энэ дагуу тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар голомтод байсан иргэдэд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Мөн аймгийн төвөөс холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Тэгвэл энэ сарын эхээр дахиад Зүүнхангай суманд хоёр үнэг, нэг нохой галзуугаар өвчилсөн бөгөөд тухайн орчинд байсан 22 хүнийг мөн вакцинд хамруулсан байна. Тэдгээр үнэг, нохойны тархины хэсгээс дээж авч аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжилгээ хийхэд галзуу болох нь батлагджээ. Үүнээс гадна Түргэн суманд үхэр галзуурсан байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг очиж тухайн үхрийг устгалд оруулан, тархины хэсгээс нь шинжилгээ авч үзэхэд бас л галзуу гэдэг нь тогтоогдсон байна.

 

 

Холбоотой мэдээ