Өнгөрөгч онд улсын хэмжээнд бага насны 18 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-21 21:50:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зѳвлѳлтэй хамтран “Амиа хорлох тохиолдол болон бага насны хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь" сургалт зѳвлѳгѳѳнийг хийлээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд хийсэн эрүүгийн нѳхцѳл байдлын судалгаагаар сүүлийн гурван жилийн байдлаар амиа хорлох тохиолдол болон бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох гэмт хэргийн тоо ѳссөн мэдээлэл байна. Зѳвлѳгѳѳн сургалтыг энэ тѳрлийн гэмт хэргийг бууруулах, иргэд хүүхдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нѳлѳѳлѳх талаар аргазүйн зѳвлѳгѳѳ ѳгѳх, энэ тѳрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах, мэдлэг ѳгѳх чиглэлээр зохион байгуулжээ.

Зѳвлѳгѳѳнд УЕПГ-ын Сургалт судалгааны тѳвийн Гэмт хэргийн шалтгаан нѳхцөлийг судлах тѳвийн захирал, ХЗУ-ны Доктор Б.Ѳнѳрмаа мэдээлэл хийж, сургалтыг удирдан явуулжээ. Зѳвлѳгѳѳн сургалтад аймгийн бүх сум, баг, сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон шүүгч прокурор мѳрдѳгч ѳмгѳѳлѳгчид оролцсон байна.

2018 онд улсын хэмжээнд 18 бага насны хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, 102 хүүхэд жирэмсэлсэн, үр хѳндүүлсэн, 57 хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгдсэн байна. Бага насны хүүхэд ураг тѳрѳл, садан тѳрлийн хүнд хүчиндүүлдэг нуугдмал, илэрдэггүй тохиолдол нэлээд байдаг аж.

Холбоотой мэдээ