Зохиолч, уншигчдын уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-22 12:05:11

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Дэлхийн яруу найргийн өдөр"-өөр МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хамт олон аймгийнхаа төв номын сантай хамтран  "Ном уншигч хүүхдүүдийн клуб"-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Тус салбараас энэ өдрийг 2015 оноос ийн тэмдэглэж зохиолч, уншигчдын уулзалтыг тогтмол хийдэг болсон юм. 

"Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг 1999 оноос ЮНЕСКО-гоос зарлан тунхаглажээ. Улмаар манай улс уг өдрийг халуун дотноор угтан авч жил бүр энэхүү өдөр яруу найргийн олон талт үйл ажиллагааг зохион явуулж байна. 

Энэ хүрээнд тус номын сангийн номтой нөхөрлөдөг байнгын уншигч хүүхдүүдтэй уулзалт хийж, харилцан шүлэг бүтээлээ сонирхуулан, аймаг орон нутагт утга зохиолын урлаг хэрхэн хөгжиж буй мэдээ мэдээллийг өглөө. Энэ өдөр өөрийн зохиосон шүлгээ уншиж өгсөн 3-р сургуулийн сурагч О.Саранцацралт, 1-р сургуулийн сурагч Ц.Отгон- Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарт Өмнөговь аймгийн эмэгтэй зохиолчдын эмхэтгэл номын дээжээс бэлэг барилаа. 

Холбоотой мэдээ