"Түүх мартахгүй" кинонд Ю.Цэдэнбалын тухай өгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 14:44:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол төрийн удирдагчийн нэг, түүхэнд үйл хэрэг нь дэнслэгдэн яваа Юмжаагийн Цэдэнбалын тухай шинэ уран сайхны кино бүтээж буй тухай уран бүтээлчид нь өнөөдөр мэдээллээ. 

"Болор цом"-ын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат дээрх мэдээллийн үеэр хэлэхдээ, “Хүмүүн” фильмтэй  хамтран бүтээж буй “Түүх мартахгүй” уран сайхны киноны дүрүүдийг сонгож байна. Ю.Цэдэнбалыг  20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн нэг гэдгийг онцлон харуулна. Киноны зургийг ОХУ-д авахаас гадна Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээхээрээ онцлог. Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас эхэлж, энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна" гэв. 

Энэ нь Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн, маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан анхны түүхэн кино болох юм. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат “Хүмүүн” фильмтэй  хамтран  "Долоон бурхан харавдаггүй", "Бүү март" зэрэг түүхэн киног бүтээжээ. 

Холбоотой мэдээ