Могойн голын уурхайн зарим хэсгийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-25 10:46:40

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийж уурхайн зарим хэсгийн олборлолт явуулах үйл ажиллагааг зогсоожээ. 

Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлож байсан учраас зарим хэсэгт үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоож, энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөсөн байна.

Могойн гол компани 56 ажилтантай бөгөөд 14 хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Тус компани Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр ханган ажиллаж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн Хятадын зах зээлд нүүрсээ борлуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ