“Идай” хар салхинд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 16:47:47

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. “Идай” хар салхинд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сан буюу “UNICEF”-ийн Гүйцэтгэх захирал Хэнритта Фор олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


"Мозамбикын гамшигт өртсөн бүс нутгууд дахь хүүхдүүдэд бид цаг алдалгүй тусалж, тэднийг хамгаалахыг хичээж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Түүнчлэн 1 сая гаруй хүнд тусламж үзүүлж, усаар дамждаг холери буюу булчин задрах тахал өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд олон улсын зүгээс их дэмжлэг үзүүлэхийг тэрбээр уриалжээ.


Мозамбик улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн "Идай” хар салхинд 1.8 сая хүн өртсөний дотор 900 мянган хүүхэд байсан аж. 

Холбоотой мэдээ