“Авьяаслаг хүнсчид” урлагийн наадамд 300 гаруй бизнес эрхлэгч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос анх удаа “Авьяаслаг хүнсчид” урлагийн наадам зохион байгууллаа.
Ховд аймагт хүнсний бизнес, үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй иргэн бий. Энэхүү урлагийн наадамд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид болох "Хишиг плаза", "Төв" болон "Бугаан гол", "Хан гарьд", "Их буян" зах зэрэг 300 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Оролцогчид наман баг болж, караоке дуу болон бүжгийн тэмцээнээр авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Энэ үеэр караоке дууны тэмцээнийг багийн мэндчилгээ, гоцлол дуу, хослол дуу гэсэн гурван төрлөөр явуулж, шилдэг багийг тодруулав.
Мөн бүжгийн тэмцээнийг гурван тамирын уянга, их вальс, латин америк бүжиг гэсэн гурван төрлөөр зохион байгуулав.
“Авьяаслаг хүнсчид” урлагийн наадмын караоке дууны тэмцээний тэргүүн байрт "Төв" захын хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн "Сарнай дэнс" баг, дэд байрт үйлдвэрлэл эрхлэгчдийн "Залуус" баг, гуравдугаар байрт "Хан орд" захын "Газар шим" баг шалгарлаа.
Бүжгийн тэмцээнд тэргүүн байрт "Хан орд" захын "Сүүн цацал" баг, дэд байрт тус захын "Газар шим" баг, гуравдугаар байрт "Бугаан гол" захын "Сарнай" баг, тусгай байрт төв захын "Сарнай дэнс" баг тус тус шалгарсан.
Мөн "Хишиг плаза"-гийн "Хишиг баг", "Их буян" захын "Жимсгэнэ" багийн хөгжөөн дэмжигчид идэвх санаачлагатай оролцож, шилдэг хөгжөөн дэмжигчээр шалгарчээ.