Өлзийт сумын иргэд бизнес төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-27 13:26:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ-аас  "Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авах хүсэлтэй хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад бизнесийн төсөл боловсруулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.  

Сургалтад аж ахуйн нэгжийн удирдлага болон бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 25 хүн оролцож бизнес төсөл хэрхэн бичих, бизнесээ хөгжүүлэх хэрэгцээ, зорилго, зорилтоо тодорхойлох, маркетингийн болон санхүүгийн төлөвлөгөө, ашиг алдагдал, хөрөнгө оруулалтаа тооцох зэрэг сэдвээр  мэдээлэл авч, өөрийн бизнесийн хэрэгцээнд тулгуурлан дадлага ажил хийж,  арга зүйд суралцаж байгаа аж.

Сумын ЗДТГ-аас 2019 оны хоёрдугаар сарын 10-наас “Сум хөгжүүлэх сан” –гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хүлээн авах зараа нээлттэй явуулж эхэлсэн байна.   

Өлзийт сум Сум хөгжүүлэх сандаа 160 гаруй сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй бөгөөд 2011 оноос хойш 48 иргэнд 203 сая төгрөгийн зээл олгосон бол одоогоор есөн хүн  зээл авчээ. Тэдний хоёр нь 1,2 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн, тоног төхөөрөмжийн зээлтэй байгаа аж.

Холбоотой мэдээ