“Huawei” шинэ ухаалаг гар утсуудаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-03-27 15:37:18

ПАРИС. /AFP/. Хятадын “Huawei” компани “P30” болон “P30 Pro” шинэ ухаалаг гар утсаа танилцуулжээ.


“P30” загварын дэлгэцийн хэмжээ 6.1 инч бол “P30 Pro” нь 6.47 инчийн дэлгэцтэй байна. Хоёр утас хоёул “OLED” дэлгэцтэй бөгөөд найман цөмтэй “Kirin 980” процессор суурилуулжээ. Төхөөрөмжүүд бас хурууны хээ болон нүүр царайгаар таних системтэй аж.


“Huawei P30” ухаалаг утас нь 40, 20 болон 8 мегапикселийн нягтралтай үндсэн гурван камертай байна. 20 мегапикселийн нягтралтай камер нь хэт өргөн өнцөгт бол 8 мегапикселийн нягтралтай нь зургийг тав дахин томруулдаг аж. “P30 Pro” загварын хувьд хөрөг зураг авахад арын дэвсгэрийн чанарыг сайжруулдаг нэмэлт “ToF” камер суурилуулж өгснөөрөө ялгаатай байна.


Хоёр утсыг хоёуланг нь хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд сувдан цагаан, сонгодог хар, шаргал, солонгорсон хөх болон цайвар хөх гэсэн таван өнгөний сонголттойгоор худалдаанд гарна. 

Холбоотой мэдээ