“Алтайн залуу зохион бүтээгч-2019” уралдааны бүтээлүүдийг дэлгэв

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-06 11:05:39


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтайн залуу зохион бүтээгч-2019” уралдааны III шат гуравдугаар сарын 27-нд Есөнбулаг суманд болж, бүтээлүүд олны хүртээл болов.

Уг үйл ажиллагаанд тус аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар болон ЕБС-ын төлөөлөл эцэг эхчүүд оролцлоо. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Оюунлаг-Алтай” хөтөлбөрийн хүрээнд Залуу зохион бүтээгчид уралдааны III шатны шалгаруулалтад өөрийн гаргасан, хамгаалсан санааг бүтээл байдлаар ирүүлж шинэлэг санаа, хүний хөдөлмөр хөнгөвчлөх байдал, аюулгүй ажиллагаа, эдийн засгийн шийдэл зэрэг үзүүлэлтийг харуулжээ.

Уг уралдаан нь багш, сурагчдын инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, харилцан биенээсээ туршлага судлах, мэргэжлийн багш нарыг чадваржуулах ач холбогдолтой юм.