Нийгэм эдийн засгийг хѳгжүүлэх тѳлѳвлѳгѳѳний хэрэгжилттэй танилцаж чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-28 16:35:27

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант сумын ИТХ -ын Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан энэ оны гуравдугаар сарын 25-нд болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгчээ. Сумын хөгжлийн ерѳнхий зураглалтай танилцаж, ИТХ-ын 13 дугаар хуралдааны товыг хэлэлцсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд 2019-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Архидалтын эсрэг" хѳтѳлбѳрийг сумын хэмжээнд хэрхэн тусгаж, хэрэгжүүлэх болон орон нутгийн ѳмч хѳрѳнгѳѳр 2018 онд хийсэн ажлыг бүртгэлжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Төлөөлөгчид Аргалант сумын 2013-2023 оны нийгэм эдийн засгийг хѳгжүүлэх тѳлѳвлѳгѳѳний хэрэгжилт түүний ажлын биелэлттэй танилцав.

 Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах", "Жимс, жимсгэнэ" үндэсний хѳтѳлбѳрийн хэрэгжилт,  "Монгол мал үндэсний хѳтѳлбѳр"-ийн явцтай танилцаж, дээрх асуудлуудын биелэлтэд хяналт тавьж ажиллах,  ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэх чиглэл өглөө гэж сумын ИТХ-ын дарга Д.Тарав мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ