Дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-03 18:51:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 95,194,760 төгрөгийн үнийн дүн бүхий 691,356 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Харин дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Монгол Савхи" ХК-ийн UYN хувьцаа 14.94 хувиар, "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 14.56 хувиар хамгийн их өсөв. "Баялаг Налайх" ХК-ийн BNB хувьцаа 14.71 хувиар "Дархан Нэхий" ХК-ийн NEH хувьцаа 5.63 хувиар хамгийн их буурав.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.15 хувиар буурч, 20561.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,437,358,097,135.63 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ