“Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдэл, дурсамжийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-08 10:27:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Монголын багш нарын VII их хурлыг угтан“Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдаан зарлалаа.


Хурал угтан олон ажил зохион байгуулж буйн нэг нь олон нийтийн дунд зарласан энэхүү шилдэг сэтгэгдлийн уралдаан юм.  Хүн бүхний сэтгэл зүрхэнд багшийн тухай гэгээн дурсамж, гэрэлт мөрүүд байдаг. Тэр гэгээлэг бүхнээсээ хуваалцан цахим ертөнцөөр дамжуулан багшдаа талархал илэрхийлэх боломжийг БСШУСЯ, ХНХЯ хамтран олгож байна.


Уралдаанд оролцохын тулд багшийнхаа тухай сайхан дурсамж, талархлын үгээ цахим орчинд өөрийн хаягаар  нийтлэхэд л хангалттай. Ингэхдээ #Багшдаа баярлалаа гэсэн хаштаг тэмдэглэгээ заавал хийх ёстой юм байна. Шилдэг сэтгэгдлүүдийг цуглуулан шилдгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.


Ажлын хэсэг шилдэг сэтгэгдэл, дурсамжийг олон нийтэд зарлаж, Монголын багш нарын VII их хурлын үеэр шагналыг гардуулах юм.

Холбоотой мэдээ