Хангал голын усыг цэвэршүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-08 17:47:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ Орхон аймгийн ЗДТГ, БНСУ-ын “Монголиан Хао Био” ХХК-тай хамтран Хангал голын усыг цэвэршүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосыг бууруулах, цагаан тоосыг боловсруулж бордоо гаргаж авах зэрэг хэд, хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.  

Цагаан тоосыг бууруулах, агаарын бохирдлыг багасгахын тулд 3000 гаруй модны суулгацыг тус компаниас үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд тоосжилттой бүсэд амьдарч байгаа 1000 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэнэ.

Өнгөрсөн онд мэргэжлийн байгууллагууд Хангал голын усны бохирдлыг шалгаж ус бохирдуулагч эх үүсвэрүүдийг тогтоосон юм. Үйлдвэржилт хөгжиж буй газрын ойр орчмын байгаль, гол мөрөн их, бага хэмжээгээр бохирдож байдаг тул нэн яаралтай арга хэмжээ авах шаардлага байгаа юм. Иймд дээрх компанитай орон нутаг хамтран ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ