Хөвсгөлийн сурагчид Улаан-Үд хотноо үндэсний өв соёлоо сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-08 21:03:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Авьяас" сургуулийн багш, сурагчид ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод “Авьяасын суварга" тоглолтоо хийж үндэсний өв соёлоо сурталчлав. Тус тоглолт нь Монголын ардын урлаг соёлыг сурталчлах зорилтын хүрээнд Хөвсгөл нутгийн дархад, цаатан, халх зэрэг 6 ястны уран бүтээлээр голлон найруулсанаараа онцлог болжээ.  

Мөн Оросын хөгжмийн зохиолч Геннадий Гладков, Владимир Луговой нарын зохиол “Маша Витя” хоёр хүүхдийн дуулалт жүжгийг орос хэлээр тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авч Буриадын сургуулийн багш, сурагчид хүүхдүүдийг орос хэлийг өндөр түвшинд сурсан байна гэдгийг онцолжээ. "Авьяас" сургууль нь жүжгээр дамжуулан хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх, гадаад хэлний сургалтад шинэ алхам хийхээр ОХУ-ын Буриад улсын багшийн сургуулийн хамт олонтой хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид Буриадын багшийн коллежтэй хамтран багш солилцох, мэргэжил дээшлүүлэх зэрэгт хамтран ажиллах ажээ.

Холбоотой мэдээ