Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-08 23:33:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриатай "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2019" аяныг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа. 

Аянд нийт 24 аж ахуйн нэгж байгууллагын 246 ажил олгогч, ажилтан албан хаагч оролцлоо. Нээлтийн үеэр “Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ, Урсгал ус ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн алба хаагчид оролцож, үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Мөн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэн, ХАБЭА-н хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Сэлэнгэ үйлчилгээ ОНӨААТҮГ, Урсгал ус ХХК, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т шагнал гардуулав. Үйл ажиллагааны хүрээнд аймгийн МХГ, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн нар “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, судлан бүртгэх, НДС-гаас олгох тэтгэвэр тэтгэмж”-ийн талаар ААНБ-ын ажил олгогч болон ажилтан албан хаагчдад мэдээлэл өглөө.  

Холбоотой мэдээ