Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарсан нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-09 22:42:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн иргэн Б.Пүрэвийн гахай мялзангаар өвчилсөн болохыг шинжилгээгээр тогтоожээ. Тэдний 18 гахайны гурав нь үхсэн бөгөөд аймгийн Мал эмнэлгийн газраас гахайн дотор эрхтэн цуснаас дээж авч шинжлүүлсэн байна. 

Мэргэжлийн байгууллагууд гахайн мялзан өвчний голомт бүхий газарт ариутгал хийж, үхсэн гахайнуудыг устган 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 3 сумын 34 өрхөд 579 гахай байгаагаас Мөрөн суманд 4 өрхийн 112 гахай байгаа юм байна. Өвчин юунаас гарсан тухай мэргэжлийн байгууллагууд хяналт шинжилгээ хийж байгаа гэдгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг мэдээллээ. Тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сард гахайн мялзан өвчин гарсан бөгөөд 2 сарын дараа дахин бүртгэгдэж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ