Үүлэнд зориудаар нөлөөлж цас оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-10 22:29:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас энэ сарын 07-ны өдөр үүлэнд зориудаар нөлөөлөх анхны ажлаа явуулжээ. Тодруулбал, Онгон сумын нутгаас баруун тийш 15 километрт пуужин харваж, Дарьганга, Онгон, Наран сумын нутгаар цас оруулжээ.

Тус сумдын нутгаар 1-1,5 мм-ийн тунадас унасан байна.

Аймгийн УЦУОШГ-т пуужингийн нөөц бий. Удахгүй дараагийн газарт дээрх ажлыг дахин явуулна. Гэхдээ ойрын дөрвөөс тав хоногтоо пуужин харвах цаг агаарын таатай нөхцөл бүрдэхгүй байгаа гэдгийг холбогдох газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ