Хөвсгөл аймгийн 3 шүдний эмнэлэг 2-6 насныханд үнэгүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-11 17:08:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон.

Тус хөтөлбөрийг Хөвсгөл аймагт Алтан дент, Баян буян, Сайхан гэсэн 3 эмнэлэг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорол, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийг үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоон, эмчилгээ хийх ба эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлөсөн бөгөөд энэ онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд тус хөтөлбөрт хамрагдах ажээ.

Холбоотой мэдээ