Иранд үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-15 13:51:52

ТЕХРАН. /Press TV/. Иранд нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 76 хүрсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн ням гарагт мэдээлэв.


Ираны хойд, баруун, баруун өмнөд нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас олон зуун хүн гэмтэж бэртсэн байна. Тус улсын Цаг уурын газрын төлөөлөгч Ахад Вазифехийн мэдээлснээр, өмнөд нутгийн Фарс, Хормазган, Систан, зүүн өмнөд Балучестан болон баруун өмнөд нутгийн Өмнөд Хорасан, Хорасан Разави мужид онц байдал зарласан аж.


Үүний зэрэгцээ баруун өмнөд нутгийн Хузестан мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг тус нутгийн оршин суугчдад анхааруулсан байна.


Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Иран улсын 31 мужийн 25 нь үерийн гамшигт нэрвэгдэж, байшин барилгууд усанд автаж, тээврийн хэрэгслүүд урсаж, дэд бүтцийн байгууламжууд болон тариалангийн талбайнууд сүйджээ. 

Холбоотой мэдээ