Нэгдүгээр улиралд 37 төсөл арга хэмжээний тендер зарлав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-04-16 13:00:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймаг улс, орон нутгийн төсвийн 75.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 71 төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Төлөвлөгөөний дагуу 1 дүгээр улиралд 48.8 тэрбум төгрөгийн 37 төсөл арга хэмжээг зарласан бөгөөд тендер шалгаруулалтад давхардсан тоогоор 117 аж ахуйн нэгж оролцлоо. Тендер шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулжээ.

Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцох төрийн албан хаагчид, иргэдийг чадавхжуулах зорилгоор худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтыг захиалга ирсэн тухай бүрт нь зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 377 иргэнд худалдан авах ажиллагааны сертификат олгоод байна.

 

Холбоотой мэдээ