Украйны  нисгэгч эмэгтэй Савченкод 22 жил хорих ял сонсгов   

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-03-23 13:09:46

Энэ 3-р сарын 21,22-ны өдөр Ростов мужийн Донецк хотын шүүхэд болсон  Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченкогийн хэргийг шүүх хурал болж түүнд  22 жил хорих ял сонгсов.

 Түүнийг оросын телевизийн сэтгүүлчдийг амийг хөнөөсөн, гэрэл зурагчны амийг  хөнөөхийг  завдсан болоод  Орос улсын хилийг хууль бусаар зөрчсөн гэх  3 зүйл ангиар яллажээ.

Надежда Савченко шүүхийн тогтоол  унших үеэр  саад болохыг оролдон, Украйн хэлээр  дуу дуулж байжээ.

Тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолгүй байгаа бөгөөд Украйнд буцаж очихын  тулд  өлсгөлөн зарлахаар төлөвлөж байна  хэмээн оросын "Бизнес.фм" уламжлав.

 Надежда Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин  шүүхээс  ийм  шийдвэр гаргана гэдгийг урьдаас  таамаглаж байсан, гэхдээ  Надежда удахгүй суллагдана гэв. Тэр тусмаа Украйны ерөнхийлөгч Савченког Оросын олзлогдсон цэргийн албан хаагчдаар солиход  бэлэн байгаа тухай мэдэгдсэн гэжээ. Өмгөөлөгч нь түүнд  22 жил хорих шүүхийн ялын тогтоолыг  шударга  бус  хэмээн үзэж байна. Тэрээр Надеждаг Донбасст саатуулагдаад байгаа Оросын цэргийн албан хаагчдаар солино гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Нөгөөтэйгүүр, Украйны ерөнхийлөгч Петр Порошенко Надежда Савченког Украйны нутаг дэсвгэр дээр тус улсын  эсрэг зэвсэгт мөргөлдөөнд  оролцож,  саатуулагдаад байгаа оросын хоёр цэргийн албан хаагчаар солиход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Өнөөдөр АНУ-ын Төрийн  департаментын тэргүүн Жон Керри  Москвад  хоёр өдрийн  айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ. Ноён Керри ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзалт хэлэлцээ хийнэ. Уулзалтын гол сэдэв  Сирийн байдал болон өчигдөр Бельгид гарсан  цуврал халдлагуудын асуудал байх болно.  Түүнээс гадна Украйны нисгэгч эмэгтэй Савченкогийн асуудал уулзалтын гадна үлдэхгүй нь лавтай гэжээ.   

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ