ӨНӨӨДӨР: "Бидний хооронд" үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-13 07:22:06

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


08:00 цагт: МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир сэтгүүлчидтэй “Өглөөний уулзалт” МҮЭХ-ны төв байранд хийнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” ШУА-д болно. 

11:00 цагт: “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 30 хоногийн хугацаатай зохион байгуулна. Энэ талаар Хангарди ордонд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа” -ны нөхцөл байдлын талаар ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг энэ онд Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээс илрүүлсэн тухай, шинжлэх ухааны ач холбогдлын талаар сэтгүүлчдэд "Цэцэг" зочид буудалд мэдээлэл хийнэ. 

  

-Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, семинар ХЗДХЯ-нд болно. 

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драм Улсын драмын эрдмийн театрт толилуулж байна.

-"Сүүлчийн бороо"  мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч эхэлнэ.

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 14-нд хаана.

УСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 


Хилийн чанадад: 

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Хөвсгөл: Их-Уул сумын уугуул Кино механикч МУСТА Ж.Оросоо, О.Алтансүх нарын нэрэмжит "Дэлгэц дүүрэн аялгуу" Монгол киноны дууны уралдаан болно.

Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.

Архангай: “Дэлхийн чанарын өдөр-2025” өдөрлөг АРА аренад болно.

Өмнөговь: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ