Ханын авиралтын шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-16 18:15:44

Увс /МОНЦАМЭ/. Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Ханын авиралтын Увс аймгийн шигшээ багийн бэлтгэлтэй өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан танилцаж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэд ирэх тавдугаар сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ханын авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Увс аймгийн Ханын авиралтын холбоог 2016 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Увс аймгийн ханын авиралтын тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, гурван хүрэл медалийг хүртжээ.

Холбоотой мэдээ