Германы Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-23 14:02:18

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх даваа гарагт Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертэй хэлэлцээ хийнэ. Штайнмайер Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын хувиар ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлах ажээ.

Хоёр сайд ОХУ-Германы хоёр талын харилцааны талаар хэлэлцээ хийнэ. Мөн олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Минскийн гэрээний хэрэгжилт, Сирийн энхийн хэлэлцээний явц, Европын аюулгүй байдал, олон улсын терроризмтой тэмцэх /мягмар гарагт Брюссельд болсон халдлагатай холбоотойгоор/ асуудлаар болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сэдвээр  хэлэлцээ хийнэ.

Штайнмайер ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй мөн уулзах ажээ. Талууд эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ