Барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-18 22:14:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн барилгачдын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 18-19-ний өдөр Улаангом хотноо болж байна. Зөвлөгөөнөөр тус салбарын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар оролцогчид харилцан санал бодлоо солилцож, гарц шийдэл эрж байна.

Тухайлбал, барилгын салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологийг нэвтрүүлэх, бүтээлч санал, санаачилгыг дэмжих, ажилтнуудыг давтан сургах, чадавхжуулах, мэргэшлийн зэрэг олгох гэх мэт асуудлыг хөндөн ярьж байна.

Мөн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх, харилцан хамтран ажиллах, барилгын салбарт баримтлах бодлого, дагаж мөрдөх норм норматив, стандартыг олон улсын жишигт хүргэж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг ч хөндлөө.

Зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд, ГХБХБГ, МХГ болон барилгын салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцож байна. 

Холбоотой мэдээ